Хятадын CGTN телевизэд ажилладаг Австралийн иргэн Чэн Лэйг Хятадын эрх баригчид баривчилжээ. Түүнийг тагнуул хийсэн хэрэгт сэжиглэсэн тухай Австралийн Гадаад хэргийн сайд Марис Пейн мэдэгдсэн байна. Чэн Лэйг зургаан сар саатуулсныхаа дараа албан ёсоор баривчилснаа Хятадын тал мэдээлжээ. Өнгөрсөн оны наймдугаар сарын 13-нд саатуулснаас хойш Австралийн ЭСЯ-ны ажилтнууд түүнтэй зургаан удаа л уулзсан гэнэ. Түүний гэр бүл, тэдний дотор бага насны хоёр хүүхэд нь Мельбурн хотод амьдардаг аж. Өнгөрсөн оны есдүгээр сарын эхээр Бээжинд ажилладаг Австралийн хэвлэл мэдээллийн ажилтнуудыг Чэн Лэйг саатуулсантай холбоотойгоор байцаахаар дуудсанаас хойш тэднийг Хятадаас татжээ. Одоо тус улсад Австралийн нэг ч сэтгүүлч үлдээгүй бөгөөд есөн сонин, телевизийн есөн ажилтан виз хүссэнд Бээжин татгалзсан хариу өгсөн байна.