Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам коронавирус цар тахлын үед хүнс, зайлшгүй хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүний тусламж, дэмжлэгийг зорилтод бүлгийн өрхөд хүргэх ажлыг олон улсын болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй хамтран зохион байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд ТИКА-ийн Улаанбаатар дахь суурин төлөөлөгчийн газартай хамтран 2000 өрхөд хүнсний багц тараахаар бэлтгэжээ. Дээрх багцыг нийслэлийн Нийгмийн халамжийн газраар дамжуулан тухайн дүүргийн Онцгой комисстой хамтарч зорилтод өрхөд хүргэх ажлыг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн дотор зохион байгуулна.