Энэтхэгийн хойд нутгийн Хималайн нурууны Уттаракханд мужид мөс нурж, гол үерлэсний улмаас 170 орчим хүн сураггүй болж, нуранги доороос 14 хүний цогцос гаргажээ. Энэ үеэр зургаан хүн гэмтсэн тухай “Times of India” сонин цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв. Мөс нурсны улмаас хаагдсан уулын хоёр дахь хонгилд ажиллаж байсан хүмүүсийг аврах ажиллагаа үргэлжилж байна. Үүнд хилчид оролцож буй гэнэ. Энд 30 орчим хүн байж болзошгүй. Өмнө нь аврагчид өөр хонгил замаас 16 ажилчныг аварсан байна. Энэтхэгчүүдийн хувьд ариун Ганга мөрний нэг салаа болох Дхаулиганги голын цөн түрснээс тэнд барьж байсан цахилгаан станцын далан сүйджээ. Үүний улмаас уг барилга дээр болон энэ орчимд авто болон төмөр замын төслүүдэд ажиллаж байсан хүмүүс сураггүй болсон аж