Европын Холбоотой харилцаагаа хэвийн болгох сонирхол ОХУ-д байхгүй нь энэ сарын 4-6-нд Москвад хийсэн айлчлал нь харууллаа хэмээн үзэж буйгаа тус холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын асуудал хариуцсан дээд комиссар Жозеп Боррель блог хуудсаараа дамжуулан илэрхийлснийг ВВС уламжлав. Түүний нотолж буйгаас үзвэл комиссарын айлчлалын үеэр зохион байгуулсан хэвлэлийн бага хурал, Европын Холбооны гурван диломатчийг хөөсөн нь Оросын эрх баригчид тус холбоотой илүү үр өгөөжтэй яриа хэлэлцээ хийх боломжийг ашиглахыг хүсээгүйг илтгэжээ. Тэрбээр Москвад хийсэн айлчлалынхаа үеэр Европын Холбоо болон ОХУ коронавирусийн цар тахал, дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх хэлэлцээг сэргээхээс эхлээд Украины талаарх санал зөрөлдөөн, А.Навальныйг Брюссель дэмжиж буй болон зөвшөөрөлгүй болсон жагсаал, цуглаанд оролцсон Өрнөдийн дипломатчдыг Оросоос хөөх болсон хүртэлх хоёр талын харилцаанны бүх асуудлаар илэн далангүй, шударга яриа хэлэлцээ хийснээ мөн мэдэгдсэн байна.