Зам тээвэр хөгжлийн дэд сайд асан Б.Цогтгэрэл Монголбанктай холбоотой тендерийн зарыг олон нийтийн сүлжээнд ил болгожээ.
Тэрбээр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг 300 сая төгрөгийн үнэ бүхий гүйлтийн цана, гуяны хоёр толгойт булчин хөгжүүлэх зориулалттай фитнесийн тоног төхөөрөмж худалдан авах тендер зарласан гэсэн юм. Ингэхдээ Монголбанкны нэрийг ашигласан гэх бөгөөд аж ахуй нэгжүүдийг материалаа гуравдугаар сарын 04-ний өдөр гэхэд ирүүлэхийг шаардсан гэв.