Facebook” нийгмийн сүлжээ коронавирусийн эсрэг вакцинжуулалтын талаарх хуурамч эсвэл эрүүл мэндийн байгууллагуудын албан ёсны мэдээлэлтэй зөрчилдсөн мэдээллийг устгах журмыг шинээр нэвтрүүлжээ. Энэ тухай тус компанийн Даваа гарагт гаргасан мэдэгдэлд дурдсан байна. “ДЭМБ зэрэг эрүүл мэндийн тэргүүлэх байгууллагуудтай зөвлөлдөх уулзалт хийсний дүнд бид короновирус болон вакцинтай холбоотой хэд хэдэн мэдэгдлийг хуурамч мэдээлэлд тооцохоор болсон. Тухайлбал, коронавирусийг хүн бүтээсэн, хүний үйл ажиллагаагаар бий болсон, вакцин үр дүнгүй, коронавирусээр халдварлах нь вакцин хийлгэхээс илүү аюул багатай, вакцинууд аюултай, хортой, аутизмтай болгох магадлалтай зэрэг мэдэгдлүүд үүнд багтаж байна” хэмээн “Facebook” компани мэдэгдсэн байна. Эл арга хэмжээ нь “Facebook” компанийн цар тахалтай тэмцэх кампанит ажлын нэг хэсэг аж. Хуурамч мэдээллүүдийг устгахаас гадна компани халдварын талаар болон вакциныг хэзээ, хэрхэн яаж хийлгэх талаар мэдээлэл нийтлэхдээ ДЭМБ-ын эх сурвалжийг иш татах аж. Ийм үйлчилгээг эхний ээлжинд АНУ-д нэвтрүүлж, удалгүй бусад улсад түгээхийг зорьж байна.