БГД-ийн 5 дугаар хороонд байрлах нэгэн дулааны шугам сүлжээний худагт халуун усны шугам задарч дотор нь байсан гурван хүн амиа алдсан хэрэг гарчээ. "Худгаас хүн гарч чадахгүй байна" гэсэн дуудлага 2021.02.08 шөнийн 23:28 цагт ОБГ-т ирсэн байна.
Уг дуудлага мэдээллийн дагуу Аврах 105 дугаар ангийн албан хаагчид 23:38 цагт очиход Баянзүрх дүүргийн харьяат 43 настай эрэгтэй иргэн Э, 41 настай эмэгтэй У болон хэн болох нь одоогоор тодорхойгүй байгаа нэг хүний цогцсыг албан хаагчид Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгчээ.