II Элизабет Британийн хатан хаан болсны 69 жилийн ой энэ сарын 6-нд тохиов. 1952 оны мөн өдөр түүний эцэг VI Георг хаан Английн зүүн нутгийн Норфолк гүнлэгийн Сандрингем тосгон дахь өргөөндөө таалал төгссөн аж. II Элизабет энэ өдрийг уг өргөөнд өнгөрүүлж, мөргөл үйлддэг уламжлалаа 1990 оноос хойш анх удаа цар тахлын улмаас өөрчилж, Лондон дахь Виндзорын цайзад нөхөр, Эдинбургийн гүн Филиппийн хамт байсан гэнэ. Энд 94 настай хатан хаан, 99 настай гүн нар цөөн тооны албатын хамт өнгөрсөн оны гуравдугаар сард хөл хорио тогтоосноос хойш амьдарч буй аж.