"Эхийн алдар" одонтой ээжүүдийн тэтгэмжийг жилд нэг удаа, Цагаан cap, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан "Насны хишиг"-ийг 65-аас дээш насны ахмадуудад жилд хоёр удаа тус тус олгодог.
Тэгвэл насны хишиг, одонтой ээжүүдийн мөнгийг маргааш буюу энэ сарын 9-ний өдөр дансаар олгохоор болсон хэмээн Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ. Иргэд дансныхаа мэдээллийг ehalamj.mn сайтаар орж баталгаажуулснаар тэтгэмжийн мөнгө шууд данс руу нь орох юм.