Дэлхий дахинд одоогоор гурван төрлийн мутацид орсон шинэ вирус илрээд буй талаар ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, Шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэв.
Тэрбээр "Коронавирусийн мутацид орсон гурван шинэ хувилбарын талаар мэдээлэл өгье.
Нэгдүгээрт, арванхоёрдугаар сард Их Британи улсаас гаралтай VOC 202012/01 вирус. Энэ нь тархалтын хувьд нэлээд өндөр байна. Тухайлбал, ДЭМБ-ын зургаан бүсийн 60 гаруй оронд тархсан. Ялангуяа Их Британид нийт өвчлөлийн 60 хувийг энэ вирус дангаар эзэлж байгаа.
Хоёрдугаарт, Өмнөд Африкаас гаралтай 501Y.V2 вирус. Энэ нь тухайн улсын нийт өвчлөлийн 90 гаруй хувийг дангаар эзэлж байна. Одоогоор ДЭМБ-ын зургаан бүсийн 23 улсад тархсан. Түүнчлэн Япон, Солонгос, БНХАУ-д тархалт нэлээд өндөр байна.
Гурав дахь вирус бол Дани улсаас гаралтай 501Y.V3 вирус. Энэхүү вирусийн тархалт Европын орнуудад өндөр, Азийн орнуудад харьцангуй бага байна" гэсэн юм.