“The Lancet” олон улсын анагаах ухааны сэтгүүлд ОХУ-ын Н.Ф.Гамалеягийн нэрэмжит Тахал судлал, микро биологийн судалгааны үндэсний хүрээлэнгийн эрдэмтэд гарган авсан “Спутник V” вакцины нь өндөр үр дүнтэй, аюулгүй болохыг баталсан эмнэлзүйн гурав дахь үе шатны туршилтын үр дүнгийн талаарх тайлан нийтлэгдсэн юм.Уг нийтлэлийн дараа дэлхийн улс орон “ Спутник V” вакцины авах гэж “дараалалд зогсох” боллоо гэж Bloomberg мэдээлэв. Орос улс Covid-19-ийн эсрэг дэлхийн хамгийн анхны вакциныг нэвтрүүлсэн нь Зөвлөлт засгийн үеэс хойшхи шинжлэх ухааны хамгийн том нээлт нь байж магадгүй гэж тус агентлаг дурджээ. Одоогийн байдлаар 19 орон “Спутник V” вакциныг ашиглах зөвшөөрлийг хэдийнээ өгсөн бөгөөд 50 гаруй орноос 1,2 тэрбум гаруй тун худалдаж авах хүсэлтээ ирүүлжээ. "Спутник V" вакциныг Латин Америкийн олон орон бүртгэсэн явдал Москвагийн тус бүс нутаг дахь геополитикийн нөлөөг нэмэгдүүлэх боломжтойг Bloomberg тэмдэглэсэн байна. Европын зохицуулагч байгууллагууд ч Спутник V вакциныг зөвшөөрөх асуудлыг хэлэлцэж эхэлжээ.
“The Lancet” сэтгүүлд нийтэлснээр "Спутника V" вакцин эмнэлзүйн туршилтын гуравдугаар үе шатандаа 91.6 хувийн үр дүн үзүүлсэн байна. Харин 60-аас дээш наснынханд 91.8 хувийн үр дүнтэй байжээ. Вакцин хийлгэсний дараа коронавирусний эсрэг биет сайн дурынхны 98 хувьд нь илэрсэн байна.