Авлигатай тэмцэх газар албан тушаалтнуудын Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулж буй. Харамсалтай нь, Шүүхийн ерөнхий зөвлөл, Гадаад харилцааны яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, "Эрдэнэс монгол" ХХК зэрэг байгууллагууд хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргахаас хойш сууж, хойрго хандаж буй. Тиймээс Төрийн албаны зөвлөл Авлигатай тэмцэх газар хамтран “Төрийн байгууллага дахь ашиг сонирхлын зөрчлийг зохицуулахад удирдлага ба нийтийн албан тушаалтны үүрэг” сэдвээр цахим сургалт зохион байгууллаа. Сургалтад Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, Ажлын албаны албан хаагчид, ЗГХЭГ-ын зарим албан хаагчид, яам, агентлаг, аймаг нийслэлийн төрийн байгууллагын 115 төлөөлөл оролцжээ.