Цэргийнхэнд эзлэгдсэн Мьянмарын Ерөнхийлөгч У Вин Мьинтийг байгалийн гамшиг, онцгой байдлын үеийн дүрэм, “Ардчиллын төлөө үндэсний холбоо” намын дарга, төрийн зөвлөх Аун Сан Су Чийг импорт, экспортын тухай журам зөрчсөн хэрэгт буруутгасныг тус намын Олон нийттэй харилцах хорооны дарга У Чи То фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Гэрт нь нэгжлэг хийсний дараа Аун Сан Су Чийг гаалийн бүрдүүлэлт хийгээгүй, хууль бусаар импортолсон, цахим харилцаа холбооны хэрэгсэл эзэмшсэн, Ерөнхийлөгч У Вин Мьинтийг “Ковид-19” цар тахалтай холбогдуулан хязгаарлах арга хэмжээ авсан үед орон нутагт айлчилсан хэрэгт буруутгасан байна. Үүнийг нотлох цагдаагийн хоёр протоколын бүдэг гэрэл зураг нийгмийн сүлжээнүүдэд нийтлэгджээ.