Johnson & Johnson корпорац коронавирусийн эсрэг вакцинаа батлуулах хүсэлтээ АНУ-ын Хүнс, эмийн чанарын асуудлыг эрхлэх газарт хүргүүлжээ. Энэ тухай тус компанийн мэдэгдлийг иш татан ТАСС мэдээлэв. Тус компанийн вакцин гурав дахь шатны туршилтаараа 85 хувийн үр дүн үзүүлжээ. Вакцины давуу тал нь нэг тунгаар тарих юм байна. Johnson & Johnson компанийн вакциныг “онцгой тохиолдолд” хэрэглэх тухай яригдаж байгаа аж.