Улсын Онцгой комиссын шийдвэрээр энэ сарын 11-ний өдрийн 06:00 цагаас 23-ны өдрийн 06:00 цагийн хооронд Улаанбаатар хотыг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж хатуу хөл хорио тогтоохоор болсон.
Үүнтэй холбогдуулан УОК-оос өгсөн чиглэлийн дагуу нийслэлд очоод хязгаарлалтын дэглэмд орсон Баян-Өлгий аймгийн иргэдийг энэ сарын 5-9-ний өдрүүдэд татан авахаар болжээ. Энэ талаар аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас дөнгөж сая мэдээлэл хийлээ.
Аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч З.Азат 3Зөвхөн хувийн тээврийн хэрэгсэлтэй иргэдийг татаж авна. Нэгдсэн зохион байгуулалтаар нийтийн тээврийн автобус явахгүй. Баян-Өлгий аймагт ирэх иргэд энэ сарын 5-ны өдрийн 13:00 цаг хүртэлх хугацаанд аймгийн Шуурхай штабт бүртгүүлэх шаардлагатай. Бүртгэлийн цахимаар, эсвэл орон нутагт байгаа төлөөний хүнээ явуулж бүртгүүлж болно. Хүсэлт гаргаж бүртгүүлсэн иргэдийн нэрсийг Улсын Онцгой комисс болон Нийслэлийн Онцгой комиссод хүргүүлнэ. Тус аймагт ирэх иргэд Улаанбаатар хотоос гарахаасаа өмнө 48 цагийн дотор PCR-ын шинжилгээ хийлгэсэн байх ёстой" гэлээ.