Улсын бүртгэлийн ерөнхий газрын нэгдүгээр сарын тоон мэдээлэл гарсан байна. Он гарсаар эхний нэг сарын хугацаанд 6217 хүүхэд мэндэлж, 1371 иргэн хорвоогоос буцжээ. Үүнээс гадна 2406 хос гал голомтоо бадрааснаа бүртгүүлсэн бол 216 хос гэрлэлтээ цуцлуулсан аж. Нэгдүгээр сард 12 569 иргэн шинээр болон дахин иргэний үнэмлэх авсан байна. Мөн 3476 иргэн гадаад паспорт захиалсан аж. Өнгөрсөн үеийн мөн үетэй харьцуулахад гэрлэлт 38 хувиар өсөж, талархууштай нь салалт 38.5 хувиар буурчээ. Мөн нас барсан хүний тоо 8.4 хувиар буурчээ.