Хөл хорионы өдрүүдэд тусгай үүргийн нислэгийн хуваарь өөрчлөгдөхгүй хэмээн УОК-оос өчигдөр мэдээлсэн. Эх орондоо ирэх хүсэлт гаргасан 10 мянга гаруй иргэн байгаагаас дийлэнх нь БНСУ-д байна. Мөн 345 хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа аж. Иймд хүүхэд багачууд, ахмадууд гээд эрэмбэ дараагаар нь авах зохицуулалт хийхээр болжээ.
Эргэн сануулахад, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ хоёрдугаар сард дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 840 иргэнээ татан авах юм. Тодруулбал:
- 02 дугаар сарын 03-нд Сөүл-Улаанбаатар
- 02 дугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар
- 02 дугаар сарын 24-нд Истанбул-Улаанбаатар
- 02 дугаар сарын 26-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ.
Сөүлээс ирэх нислэгийн хувьд 11 дүгээр сард нислэг нь цуцлагдсан болон эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг хамруулна.
Истанбул, Сөүл /2021.02.26/ чиглэлээр тухайн улсаас нутаг буцах хүсэлтэй иргэд болон цөөн тооны транзит зорчигч хамруулна.
Харин Улаанбаатараас шууд болон гуравдахь орон руу зорчих, тухайн улсын хүчинтэй визтэй иргэд miat.com цахим хуудасны нислэгийн хүлээх хуудсанд бүртгүүлэх бөгөөд тухайн зорчигчийн нэр нислэгт багтсан тохиолдолд “Миат” ТӨХК-аас зорчигчтой холбогдож тийз бичнэ.