Ажилтнуудынхаа цалинг олгох, ажилд хүн хөлслөхдөө “Google” корпорац ялгаварлан гадуурхах үзэл гаргасныг АНУ-ын Хөдөлмөрийн яам мэдээлжээ. Олон улсын гэрээний дагуу тус корпорац 5.5 мянга орчим ажилтан болон ажлын байранд горилогчдод 3.8 сая гаруй доллар өгөх болсон байна. Үүний 1.25 саяыг Вашингтон, Калифорни, Нью-Йорк дахь салбарын программын инженерүүдийн сүүлийн таван жилийн цалинг нөхөж олгоход зориулах гэнэ.