Хилийн 0132 дугаар ангийн 0331 дүгээр салбарын алба хаагчид нийгмийн хариуцлагын хүрээнд Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэн Монгол Улсын хамгийн намхан иргэн болох малчин Ж.Ичинхорлоог хүндэтгэн, 600 мянган төгрөгийн хүнсний тусламж үзүүлж, түлээ нүүрсний асуудлыг шийдвэрлэж өгчээ.
Уг ажлыг санаачлан зорилтот бүлгийн иргэнд дэмжлэг туслалцаа үзүүлсэн тус заставын хамт олонд болон хамтран ажилласан сумын Засаг дарга Г.Төрболд, сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Нарантуяа нарт талархал илэрхийллээ.