Улсын Онцгой комиссоос Сар шинийн баяраар хөл хорио тогтоох эсэх шийдвэрээ дэлгэрэнгүй танилцуулж байна.
Шадар сайд С.Амарсайхан "УОК-оос Сар шиний баярын өдрүүдээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсрууллаа. Баярын өдрүүд, амралтын өдрүүдийг тохиолдуулан халдварын голомтуудыг хумих, цаашдаа эдийн засгаа хэвийн явуулах, зах зээлээ сэргээх эрүүл мэндийн аюулгүй байдлаа хангах томоохон зорилт тавин ажиллаж байна.
Хөл хорионы хугацааг хоног өнгөрөөх, цаг үрэх байдлаар өнгөрөөхгүй. Коронавирусийн халдвар ахмад настнуудын эрүүл мэнд, амь насанд хамгийн эрсдэлтэй байна. Тиймээс ахмад настнууддаа эрсдэл үүсгэхгүй байхыг иргэддээ уриалж байна. Тодорхой хугацааны дараа аюулгүй орчинд золгох боломжийг бүрдүүлэхийн төлөө бүх нөөц боломжоо дайчлан ажиллаж байна. Хөл хорионы хугацаанд тодорхой кампанит ажлуудыг явуулна" гэлээ.