Сэлэнгэ аймгийн Зүүнхараа буюу Мандал суманд гурван багш нийлж хоёр сурагч охиныг хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарчээ. Тодруулбал, тус сумын хоёрдугаар сургуулийн багш Т, гуравдугаар сургуулийн багш А, дөрөвдүгээр сургуулийн багш Э нар өнгөрсөн сарын 25-нд "Нарны өртөө" зочид буудалд архидан согтуурч, хоёр сурагч охиныг хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдсоныг эх сурвалж мэдээллээ. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж буй.
Тус хэргийн талаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Ийм сэтгэл эмзэглүүлэв хэрэг гарсанд нийт сурган хүмүүжүүлэгч багш нарынхаа өмнөөс уучлалт хүсье. Одоогийн байдлаар хуулийн байгууллага хяналт шалгалтыг хийж байгаа. Хэрэг тодорхой болохоор холбогдох хүмүүс нь мэдээлэл өгнө" хэмээв