Сурагчдын 70-80 хувь нь хоцрогдолтой байна. Тиймээс улс даяар гуравдугаар сарын нэгнээс танхимын хичээлийг эхлүүлнэ хэмээн Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.
"Тэрбээр, "Хөдөө орон нутагт аав, ээжтэйгээ отроор явж буй 20 мянга гаруй сурагчид цахим хичээлдээ хамрагдаж чадахгүй байна гэсэн судалгаа гарсан. Мөн Улаанбаатар хотод 30 мянган өрх цахилгаан дулаанд холбогдоогүй. Эдгээр өрх айлын хүүхдүүд цахим хичээлдээ бүрэн хамрагдаж чадахгүй байгаа асуудлууд байна. Миний хамгийн их санаа зовоож байгаа асуудлын нэг нь зарим ерөнхий боловсролын сургуулийг коронавирусийн шинжилгээ авах цэг болгосон. Үүн дээр ариутгал, халдваргүйжилтийн ажлыг хийнэ. Иймд гуравдугаар сарын 1-ээс улс даяар танхимийн хичээлийг эхлүүлэх зайлшгүй шаардлага байна гэж үзэж буй. Дэлхийн 130 гаруй улс оронд халдвар гарсан хэдий ч ерөнхий боловсролын сургалтаа явуулж байна" гэлээ.