Амьдрах ухааны сургалтын 11 модуль гарын авлагыг эрхлэн бүтээжээ. Олон улсын сайн туршлага, жишгийг орчуулж, Монголын нөхцөлд нийцүүлэн шинэчлэн боловсруулсан уг гарын авлагыг салбарын хэмжээнд ашиглахад бэлэн болжээ. Төслийг ГБХЗХГ-ын дарга асан О.Алтансүх анх санаачилж, ажил хэрэг болгосон аж. ГБХЗХГ-аас хоёр жилийн өмнөөс эхлүүлсэн энэхүү багц гарын авлага олон хүний ширээний ном болж хүүхэд, гэр бүл, залуучуудыг чадваржуулахад, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдгийг зохиогчид онцолсон. Төслийг хэрэгжүүлэхэд ХНХЯ, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Европын холбоо хамтарч, номын Ерөнхий редактороор доктор профессор Б.Туяа ажиллажээ.