СХД-ийн 21-р хорооны Содон хорооллын супер маркет бүртгэгдсэн голомт маш идэвхтэй тархаж байгааг ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. Мөн Нийслэлд коронавирусийн халдвар илэрсэн 30 гаруй голомт байгаагаас 9 голомт маш идэхтэй байна.
Хамгийн идэхтэй байгаа GP Tower-ын голомт үргэлжилж нийт 25 хүнээс халдвар илэрсэн. Мөн Сүхбаатар дүүрэг дэх гутлын цехээс 22, Сонгино хайрхан дүүргийн супермаркетаас 9 тохиолдол бүртгэгдсэн байна.
Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 15, 16 дүүргийн Бэлхийн гудамжуудаас халдвар илэрчээ. Мөн 13-р хорооллын Оюутны байрны дэргэд байдаг Нүүдэлчин цайны газраас халдвар илэрсэн ба энэ хоолны газраар сүүлийн долоо хоногт үйлчлүүлсэн хүмүүс шинжилгээ өгөх шаардлагатай.