Францад сүүлийн 20 жилийн хугацаанд хүн амины хэрэг 91 хувиар өсөж, урьд өмнө нь байгаагүй өндөр түвшинд хүрчээ. “Le Figaro” сонинд бичсэнээс үзвэл тус улсад өнгөрсөн онд хүн амины 4472 хэрэг бүртгэгдсэн гэнэ. Уг үзүүлэлт өнгөрсөн онд 2338 байв.
Тус улсын ДХЯ-ны мэдээллээс үзвэл өнгөрсөн жил хулгай, дээрэмтэй холбоотойгоор хүний амийг хөнөөхийг завдсан тохиолдол 2019 оныхтой харьцуулахад 19.3, ийм шалтгаанаар хүний амь хөнөөсөн тохиолдол 17.1 хувиар нэмэгдсэн байна. Зодуулсны улмаас амиа алдсан хүний тоо 7.3 хувиар өсжээ. Ерөнхийдөө Францад хүн амины хэрэг 2013 оноос хойш тасралтгүй нэмэгдсэн байна.
Ийм хэрэг өссөн нь 2015, 2016 онд Францад үйлдсэн террорист халдлагын үеэр олон зуун хүн амиа алдсантай холбоотой гэж гэмт хэрэг судлаач, профессор Ален Боэр үзжээ. Ницца, Парис хотод болсонтой адил томоохон террорист халдлага хэд хэдэн удаа гарсны дараа ч хүн амины хэрэг буураагүй бөгөөд амь эрсэдэгсэд өссөнийг тэрбээр онцолсон байна.