Испанид нэгэн өндөр настны асрамжийн газрын бүх хүмүүс “Phrizer” вакцины эхний тунг тариулсныхаа дараа коронавирусийн халдвар авч, тэдний долоо нь нас барсан тухай EFE агентлаг мэдээлжээ. Тус асрамжид амьдардаг бүх өндөр настнуудад буюу 78 хүнд вакцины эхний тунг 1-р сарын 13-нд хийсэн гэж байгууллагын удирдлагууд ярьжээ. Гурван өдрийн дараа тэдгээр тариулсан хүмүүсийн арваас нь өвчний анхны шинж тэмдэг илрэхэд эхэндээ вакцины гаж нөлөөтэй холбоотой гэж үзсэн байна. Удалгүй бусад хүмүүсээс өвчний шинж тэмдэг илэрч эхэлжээ. Хоёрдугаар сарын 1-ний байдлаар тус байгууллагад 7 хүн нас барж, өөр дөрвөн хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Үлдсэн өндөр настнууд нь тусгаарлалтын горимд байгаа аж. Үүнээс гадна тус асрамжийн газарт ажилладаг 12 ажилтан халдвар авсан байна.