Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхараар ахлуулсан баг хөдөлмөр эрхлэлтийн системийн динамик загвар боловсруулах ажлыг эхлүүллээ. Тус багт Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, албан хаагч, салбар бүрийн судлаачид багтсан аж. Шинжлэх ухааны технологийн их сургуулийн Системийн сэтгэлгээний лабораторийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Ууганбаяр Хөдөлмөр эрхлэлтийн “Системийн динамик загвар” боловсруулах ажлын явцыг танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар багийн гишүүдтэй санал солилцлоо. Хөдөлмөр эрхлэлтийн системийн динамик загвар нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй, тооцоо судалгаанд тулгуурлан удирдах зорилготой.