Эх сурвалжийн мэдээлснээр, ЭМЯ-наас цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Цагаан сарын үеэр Улаанбаатар хотод 14 хоног хатуу хөл хорио тогтоох санал хүргүүлжээ.
Уг асуудлыг өнөөдөр хэлэлцэж, шийдвэрлэн маргааш Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулснаар эцсийн шийдвэр гарах аж.
Өнөөдрийн байдлаар коронавирусийн дотоодын халдварын тохиолдол 1,323 болоод буй.