Манай улсад халдвар бүртгэгдсэнээс хойш ХӨСҮТ-д эмчлүүлж байсан халдвар авсан нь батлагдсан нийт дөрвөн хүн нас барсан гэж ХӨСҮТ-ийн ХӨТС эрхэлсэн дэд захирал Э.Тэмүүлэн мэдээллээ. Тодруулбал, Халдварын улмаас хоёр иргэн нас барсан. Харин нөгөө хоёр нь өмнө халдвар авсан нь батлагдаад эдгэрсний дараагаар өөр шалтгаанаар нас барсан хэмээн эх сурвалж мэдээллээ.
Өнөөдөр 18 иргэн халдвар авсан нь батлагдаж, дотоодын халдварын тоо 1,323 боллоо. Мөн сүүлийн 24 цагт 13 хүн эдгэрч гэртээ гарсан байна.