Монгол Улсын Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх БНЭУ-д үйлдвэрлэж байгаа “Ковид-19” цар тахлын эсрэг вакцинаас авах хүсэлтэй байгаагаа тус улсын Ерөнхий сайд Нарендра Модид албан захидлаар илэрхийлсэн билээ. Захидлын хариуд Энэтхэгийн Ерөнхий сайд хүсэлтийг хүлээж авснаа тэмдэглэсэн юм.
Даваа гарагт "Times of India" өдөр тутмын сонин "Энэтхэг улс Монгол руу 150 мянган тун вакцин илгээнэ" гэж мэдээлжээ.
Тодруулбал, тус сонинд "Энэтхэг энэ долоо хоногийн сүүлээр Афганистан руу 500 мянган тун вакцин илгээхээр төлөвлөсөн байна. Мөн Никарагуа руу 200 мянга, Барбадос руу 100 мянга, Доминикан руу 70 мянга, Монгол руу 150 мянган тун вакцин илгээнэ. Харин хэзээ илгээхийг одоогоор эцэслэн шийдээгүй байгаа ажээ.
Энэтхэгийн энэхүү бэлэгнээс гадна Монгол Улс /1 сая/, Никарагуа /300 мянга/, Саудын Араб /3 сая/, Мьянмар, Бангладеш зэрэг улс вакцин худалдан авах гэрээг Энэтхэгтэй байгуулсан байна" гэж бичсэн байна.