Сүүлийн 24 цагийн дотор 18 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал,
- Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг гутлын цехийн ажилтан болон тэдний ойрын хүмүүсээс 2 тохиолдол,
- "GP plaza"-д байрлах ББСБ-ын ажилчид болон тэдний ойрын хавьтлын хүмүүсээс 7 тохиолдол,
- Наркологийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн иргэн болон байрны айлуудаас 1 тохиолдол,
- "Микс пицца"-ны газрын ажилтнууд болон тэдний ойрын хүмүүсээс 1 тохиолдол,
- Өмнө батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын давтан шинжилгээгээр болон шалтгаан хамаарлыг нь тодруулахаар ажиллаж байгаа 6 тохиолдол байна.
- Мөн эрүүл мэндийн нэг ажилтан халдвар авчээ.
Нийслэлийн хэмжээнд 2020 оны 11 дүгээр сарын 11-нээс хойш 29 халдварын голомт үүссэн бөгөөд одоогийн байдлаар 15 голомт идэвхитэй байна.
Нийслэлд анх халдварын тохиолдол бүртгэгдсэн өдрөөс эхлэн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд өссөн дүнгээр нийт 711.924 хүнийг шинжилгээнд хамруулсан байна. Үүнээс 639.013 хүнд ПГУ /PCR/-ийн шинжилгээ, 89.120 хүнд түргэвчилсэн оношлуурын шинжилгээ тус, тус хийсэн байна.
Ойрын хавьтлын 4534 хүнийг тогтоож тээвэрлэх, тусгаарлах ажлыг ХӨСҮТ-тэй хамтран зохион байгуулсан.Мөн дам хавьтлын 24.415 хүнийг тогтоож шинжилгээнд хамруулах, гэрийн ажиглалтанд шилжүүлэх, хянах ажлыг зохион байгуулж байна.
Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдлын тоо 1,832 боллоо. Үүнээс 1,384 хүн эдгэрээд байгаа бол 448 хүн эмчлэгдэж байна.