Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийн барилгыг Улсын комисс халдвар хамгааллын журмыг баримтлан ажиллаж, хүлээн авлаа. Ийнхүү 75 дугаар сургууль нэг ээлжиндээ 960 хүүхэд хүлээн авах, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурах нөхцөлийг 100 хувь бүрдүүлсэн сургууль боллоо.
Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан сургуулиуд:
1. Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд 720 хүүхдийн хүчин чадалтай сургууль,
2. Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн 320 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөл,
3. Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 480 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийн барилга
4. Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийг буулгаж, 920 хүүхдийн хүчин чадалтай сургууль