Мьянмар улсад төрийн эргэлт гарч хоёрдугаар сарын нэгний өдрөөс эхлэн жилийн хугацаанд онц байдлын горим тогтоож байгаа талаар цэргийнхэн өөрсдийн мэдлийн “Myawady” телевизээр мэдэгджээ. Ерөнхийлөгч Вин Мьин, эрх баригч Ардчиллын төлөөх үндэсний лигийн тэргүүн Аун Сан Су Жи нар баривчлагдсан тул онц байдлын хугацаанд Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Мин Аун Хлаин төрийг удирдах аж. Эрх баригчид болон армийнхны хоорондох сөргөлдөөн хэдэн сарын турш үргэлжилж байгаа бөгөөд арваннэгдүгээр сард болсон сонгуулийн дараа улам ноцтой болсон юм. Цэргийнхны мэдэгдэж буйгаар тус сонгуульд "асар их луйвар гарсан"аж. Үүнээс үүдэлтэй улс төрийн хямралыг даван туулахад чиглэсэн Мьянмарын Засгийн газар, Зэвсэгт хүчний төлөөлөгчдийн хооронд болсон ч уулзалт амжилтгүй өндөрлөсөн тухай “Irrawаddy” сонин өмнө нь мэдээлсэн байна.