Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж байна. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, Коронавируст халдвар "Ковид-19"-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон ХЭҮК-т ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр дээрх шалгалтыг зохион байгуулж байна. ХЭҮК нь тус төвд 2016 онд хүргүүлсэн 2/11 дугаар Зөвлөмж, 2020 оны 12 дугаар сарын 30-нд Эрүүл мэндийн сайдад хүргүүлсэн 1/811 дугаар Зөвлөмжийн хэрэгжилтийг энэ үеэр хянах юм. Энэ хүрээнд хөдөлмөрлөх эрх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх, тус төвөөр үйлчлүүлэгчдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах хүртээмжтэй орчин бүрдсэн эсэх, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, нөхцөл байдлыг шалгана. Шалгалтын үр дүнгийн талаар бид эргэн мэдээлэх болно.