Аргентин улс хамгийн чинээлэг иргэдээсээ нэг удаагийн татвар авч эхэллээ. Үүний тусламжтайгаар эрх баригчид нь эрүүл мэндийн тогтолцоо, цар тахлын улмаас дампуурлын ирмэгт тулсан үйлдвэрүүдээ дэмжихээр төлөвлөжээ. Дотоод дахь дансандаа 200 сая песо буюу 2.3 сая ам.доллартой иргэдээс гурав, мөн гадаад дахь хөрөнгөөс нь таван хувийн татвар авч байна. Ийм татварыг 12 мянган иргэнээсээ татах замаар тус улс гурван тэрбум ам.доллар цуглуулах аж. Үүний нэг хэсгийг нийгмийн тусламж болон сургалтын тэтгэлэгт зориулах гэнэ.