Бүгд Найрамдах Өмнөд Судан болон Бүгд Найрамдах Судан Улсын дундын бүс буюу Абей дэх Энхийг дэмжих ажиллагаа (UNISFA)-ны Цагдаагийн албанд Монгол хүн зөвлөхөөр ажиллахаар болжээ. Энэ нь Монгол хүн UNISFA-ны Цагдаагийн албанд зөвлөхөөр ажиллах болсон анхны тохиолдол аж. UNISFA-ны Цагдаагийн албанд зөвлөхөөр үүрэг гүйцэтгэх Тусгай ажиллагааны газрын Холбоо, мэдээллийн инженер, цагдаагийн ахмад Ч.Батцэнгэлийг ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир өчигдөр хүлээн авч уулзахын зэрэгцээ Монгол Улсын далбаа, дурсгалын зүйлс гардуулав.