Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уурхайд ажиллахаар Улаанбаатараас очсон нэг иргэнээс коронвирусийн халдвар илэрчээ. Тодруулбал, Тухай иргэн нь Сэлэнгэ аймгийн Ерөө суман дахь уул уурхайн компанид өчигдөр ээлж солилцохоор очсон иргэн байна. Уурхай дээр Улаанбаатар, Дархан-Уул, Орхон болон бусад аймгаас ирсэн 534 ажилтан байсан. Тэднээс Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай ч сүүлийн хоёр жил Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороонд амьдардаг 27 настай эрэгтэйгээс түргэвчилсэн оношлуураар хоёр удаа шинжилгээ авахад эерэг гарсан тул PCR шинжилгээг авсан аж. PCR шинжилгээний хариу өнгөрсөн шөнийн 02.00 цагт гарч, шинжилгээний хариу батлагджээ.