Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Их Британи улс гадаад бодлогоо тодорхойлох хэрэгтэй бөгөөд Европын холбоо болон АНУ-ын хамгийн ойрын холбоотон болох гэж зүтгэж болохгүй гэж Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгджээ. Энэ тухай “The Guardian” мэдээлэв. "Их Британи ямар чиг шугамыг барих юм бэ? Тус улс АНУ-ын хамгийн сайн холбоотон, ЕХ-ны хамгийн сайн холбоотон, Сингапурын шинэ холбоотон байж болохгүй" гэж Макрон хэлсэн байна.Түүний хэлснээр Их Британийн эрх баригчид иргэддээ бүх зүйлийг нэг дор амлаж байна гэсэн сэтгэгдэл түүнд төржээ. Хэрэв Лондон трансатлантын улс төрийн чиг шугамыг сонгох юм бол ЕХ-д тайлбараа өгөх шаардлагатай. Энэ нь зах зээлийн хүрээнд Европын холбооны дүрмүүдтэй зөрчилдөнө гэсэн үг юм гэж Францын төрийн тэргүүн онцолсон байна. Ингэхдээ тэрбээр Франц болон Их Британи холбоотон хэвээрээ байгаа гэдгийг тэмдэглэжээ. “Энхийн, сайхан харилцааг хүсэж байна.<...> Бид холбоотнууд хэвээрээ байна. Түүх болон газар зүй өөрчлөгддөггүй. Тиймээс Британийн ард түмний хувь заяа биднийхээс ялгаатай гэж би бодохгүй байна” гэж улс төрч хэлэв.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Их Британи ба Европын Холбоо Brexit-ийн нөхцөлийн талаар тохиролцоонд хүрсэн бөгөөд үүний ачаар Лондон, Брюссель хоёр "салалтын", түүний дотор эдийн засгийн хэсгийг эцэслэн шийдвэрлэх боломжтой болсон юм. Ерөнхий гэрээний хүрээнд хийсэн гол баримт бичгийн нэг нь харилцан татвар болон квотгүй худалдааны хэлэлцээр байв.