Массачусетс мужаас дэвшсэн Конгрессын гишүүн Стивен Линч Америкийн “Pfizer” болон Германы “BioNTech” компаниудын г аргасан вакцины хоёр дахь тунг хийлгэснийхээ дараа КОВИД-оор өвчилжээ. Энэ тухай “The Washington Post” мэдээлэв. Тус сонинд бичсэнээр Линч нэгдүгээр сарын 20-нд болсон АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены тангараг өргөх ёслолын өмнөхөн хоёр дахь тунгаа хийлгэжээ. Гишүүний хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр Линчийн шинжилгээ тэгэхэд сөрөг гарсан байна. Одоохондоо улстөрчид өвчний ямар нэгэн шинж илрээгүй байгаа ч ойрын 7 хоног тэрбээр хорио цээрийн дэглэмийг сахиж алсаас ажиллах аж.
Нэгдүгээр сард Pfizer компани Норвеги болон Европ руу вакцины нийлүүлэлтээ бууруулахаар болсон нь тодорхой болсон. Эл шийдвэрээ тус компани үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг шинэчлэхтэй холбон тайлбарласан юм. Үүнээс өмнө Норвегид дор хаяж 23 хүн “Pfizer” компанийн коронавирусийн эсрэг вакцин хийлгэсний дараа нас барсан тухай мэдээлэл гарч байсан. Түүнчлэн Израильд вакцин хийлгэсэн 13 хүний нүүр нь татаж,Францад 135 хүнд сөрөг дагавар илэрч, 9 хүн нас барсан мэдээлэл байна