Ковид-19-ийн долоон голомтын идэвхжил буурсан ч тэдгээрээс багагүй тохиолдол илэрч байна. Энэ сарын 25-аас хойш үүссэн нийт 13 голомт идэвхтэй үргэлжилж байгаа талаар А.Амбасэлмаа ярилаа. Тэрбээр,
- ТҮК-тай холбоотой голомтоос нийт 20 хүн өвчилж, идэвхтэй үргэлжилж байна.
- "Х апартмент"-ын СӨХ-ны голомт идэвхтэй үргэлжилж 11 хүн өвчилсөн.
- "GB tower"-т байрлах ББСБ-ын голомт маш идэвхтэй үргэлжилж байна. Энэхүү голомтоос сүүлийн 2-3 хоногт 24 тохиолдол батлагдлаа.
- Гутлын цехтэй холбоотой голомтоос 10 хүн өвчилсөн.
- БЗД-ийн 26-р хороо, БГД-ийн 12-р хорооны 19-р байр, БЗД-ийн 5-р хорооны 6-р байрны гэр бүлийн хүрээний голомтууд идэвхтэй үргэлжилж, нийт бүртгэгдсэн тохиолдол 40 гараад байна.
- "Микс пицца"-тай холбоотой голомт идэвхтэй үргэлжилж, 15 тохиолдол бүртгэгдсэн гэлээ.
Мөн хүүхдийн асрамжийн газарт голомт идэвхжиж байна. Энэ голомтоос гурван багш, хоёр хүүхэд халдвар авсан. Зургаан хүүхэд ажиглан тусгаарлах байранд тусгаарлагдаж буй гэв.