"Буян" компанийн захирал Б.Жаргалсайхан саяхан хэвлэлд өгсөн ярилцлаганыхаа үеэр УИХ-ын гишүүн П.Анужинг дөрвөн эцгийн дөрвөн хүүхэдтэй хэмээн ярьсан нь цахим орчинд нэлээд шуугиан дэгдээсэн. Мөн түүний эмэгтэйчүүдийн талаарх үзэл бодол зарим хүний бухимдлыг ч төрүүлээд амжив.
Тэгвэл Б.Жаргалсайханы ярианд УИХ-ын гишүүн П.Анужин тайлбар хийжээ.
Тэрбээр "Олон хүн над руу Б.Жаргалсайханы бичлэгийн талаар хандлаа! Би хувь хүнийхээ хувьд доромж гутаамж, гүтгэлэгийг даахыг хичээж ирсэн, даадаг ч юм. Харин би монгол эмэгтэйчүүд, ээжүүд, охидынхоо төлөө тэмцэнэ! Өмөөрнө! Миний амьдралд, дөрвөн нөхөр, дөрвөн эцгийн хүүхэд хэмээх түүх үгүй! Би албан ёсоор хэлье! Хүүхдүүд минь аавтайгаа ажлаас ирэх ээжийгээ хүлээж буй!" гэжээ.