Сурагчдад тогтвортой, ногоон хөгжлийн талаар боловсрол олгох зорилготой “Эко сургууль” хөтөлбөрт манай улсын 370 сургууль, цэцэрлэг, коллеж бүртгэлтэй. Дэлхийн 67 орны 51 200 орчим сургуульд эл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд манай улсын 12 сургууль шинээр нэмэгдлээ. Тодруулбал, нийслэлийн гурав, Булган, Өвөрхангай, Өмнөговь, Дорнод аймгийн есөн сургуулийг шинээр бүртгэж, Байгаль орчин, аялал жуулчлалын, Боловсрол, шинжлэх ухааны яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс 120 багшийг цахим сургалтад хамруулж байгаа аж. Ташрамд дурдахад, эл хөтөлбөрийн “Хүрэл гэрэгэ” шагналыг манай улсын 119, “Мөнгөн гэрэгэ”-г 49, “Ногоон туг”-ийг 19 сургууль хүртжээ.