Европын Холбоо гишүүн орнуудыг гадаад хилээ нээхийг зөвшөөрсөн гуравдагч орнуудын жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулжээ. Холбогдох шийдвэрийг Европын Зөвлөлийн цахим хуудсанд нийтэлсэн байна. Энэ удаа Япон улс хасагджээ. Одоо жагсаалтад Австрали, Шинэ Зеланд, Руанда, Сингапур, Өмнөд Солонгос, Тайланд, Хятад гэсэн долоон орон л үлдсэн байна. Үүний зэрэгцээ хилээр нэвтрэх хязгаарлалт Андорр, Монако, Сан-Марино, Ватиканы иргэдэд хамаарахгүй болохыг тодруулсан байна. ДЭМБ-ын мэдээлснээр Европт цартахал эхэлснээс хойш коронавирусийн халдварын 33 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 722 мянган хүн нас баржээ.