НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн хороо (UNESCAP)-той ХНХЯ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар хамтарч ажиллана. ХНХ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч А.Ариунзаяа өнөөдөр тус хорооны Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга хатагтай Чай Чай болон холбогдох албаныхантай цахим уулзалт зохион байгуулж, дээрх чиглэлээр хамтарч ажиллах болжээ. Тодорхой хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, чадавх бэхжүүлэх чиглэлээр бодит төсөл хэрэгжүүлэх асуудлыг хөндөж, түүний хүрээнд хэрэгжүүлэх боломжтой үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлжээ. НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн хороо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, чадавхыг бэхжүүлэхэд дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.