Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нэг өрхийн дөрвөн гишүүн угаартжээ. Угаартсан иргэдийн том нь 34 настай, бага нь арван сартай нярай байж. Цагдаа, онцгойгийнхон дуудлагын дагуу шуурхай очиж, тухайн орчныг аюулгүй болгожээ. Мөн эмч нар О, П, Т, Б нарт эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, амийг нь аварсан байна. Энэ өдөр Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хороонд мөн бага насны хүүхдүүд угаартлаа. 10, 13 настай хөвгүүдэд эмнэлгийнхэн мөн л тусламж үзүүлж, хэвийн байдалд ороход нь тусалжээ. Ирэх өдрүүдэд цаг агаар хүйтрэх тул сонор сэрэмжтэй байх, галаа зөв галлахыг мэргэжлийн байгууллага анхааруулж байна.