2019 оны наймдугаар сард Баянзүрх дүүргийн 4-р хорооны нэгэн айлд жигшүүрт хэрэг гарчээ. Тодруулбал, тус айлд оршин суух 45 настай эрэгтэй хадмынхаа 16, 21 настай хоёр охиныг хүчинджээ. Уг хэргийн золиос болсон хоёр охин болсон явдлын талаар эхэндээ хэнд ч яриагүй аж. Тэгвэл хоёр жилийн өмнө ийм хэрэг болж байсныг охид өчигдөр эцэг эхдээ ярьжээ. Эцэг эх энэ талаар сонсмогцоо шууд цагдаагийн байгууллагад хандсан байна. Гомдлын дагуу цагдаагийн алба хаагчид тус айлын хүргэн болох 45 настай М-ийг сэжигтнээр татаж, саатуулжээ. Хэргийг БЗД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Энэхүү мэдээг сэрэмжлүүлэх үүднээс нийтлэв.