“Apple” 263.4 тэрбум доллароор үнэлэгдэж, “Amazon”, “Google”-ийг гүйцэж түрүүлснээр манай гаргийн хамгийн үнэтэй брэндээр дахин шалгарсныг “Brand finance” компаниас мэдээллээ. Шинжээчдийн үнэлснээр “Apple” брэнд 2017 онд тэргүүлэх байр сууриа алдсан байжээ. “Amazon” 254.2, “Google” 191.2 тэрбум доллароор үнэлэгдэж байна. Жагсаалтын эхний тавд Microsoft (140.4 тэрбум), “Samsung group” (102,6 тэрбум) багтсан аж. Эхний аравт “Walmart”, “Facebook”, ICBC, “Verizon”, “WeChat” багтжээ. “Apple” үйл ажиллагаагаа “Podcasts”, “Music”, телевиз, “Arcade” гэсэн чиглэлээр төрөлжүүлснээр үнэлгээ нь өссөн аж.