НӨАТ-ын 2020 оны сүүлийн буюу дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ. Урьдчилсан байдлаар IV улиралд 1,018,314 иргэнд 43.7 тэрбум төгрөгийг буцаан олгохоор байгаа юм. Буцаан олголтыг шилжүүлсэн эсэхийг Ebarimt аппликейшнийхаа дээд талд байрлах "Буцаан олголт" хэсэгт даран шалгах боломжтой.