Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор 7183 хүн нэвтэрчээ.
Тухайлбал 1272 тээврийн хэрэгслээр 3150 зорчигч хот руу нэвтэрч, 1484 тээврийн хэрэгслээр 4033 зорчигч хотоос гарсан байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 84 ажилтан үүрэг гүйцэтгэлээ. Үүнээс эрүүл мэндийн байгууллагын 30 албан хаагч ажиллаж, авто тээврийн товчоодоор нэвтэрсэн нийт зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш нийт 205.788 автомашины 493.782 иргэнд эрүүл мэндийн хяналт хийжээ.