Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэлийн эрх чөлөө, мэдэх эрхийн чиглэлээр саналыг боловсруулах ажлын хэсгийг байгуулав. Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын даргын үүрэг гүйцэтгэгч 2021 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр тушаал гаргасны дагуу уг ажлын хэсэг ажилдаа оржээ. Тус ажлын хэсгийг ХЭҮК-ын гишүүн доктор Г.Нарантуяа ахалж, ажлын хэсгийн гишүүдэд Монголын хуульчдын холбооны гишүүн, хуульчид, Монголын Криминологчдын холбоо, МУИС, ХУИС-ийн сэтгүүл зүйн тэнхимийн эрдэмтэн доктор багш нар багтсан байна. Ажлын хэсэг 2021 оны нэгдүгээр сарын 26-нд уулзаж, санал бодлоо солилцож, ажиллах чиглэлээ тогтлоо.